П.Сэрдамба хүрэл медалийн болзол хангалаа
Wed Aug 20, 2008 02:08
Бээжингийн олмпийн наадмын боксын 48 кг-ын жинд өрсөлдөж буй манай тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчин энэ удаа Тайландын боксчин Амнат Руенроентой тулалдсан юм. Эхний тойргийн тоглолт 1:0 харьцаагаар манай тамирчны ялалтаар өндөрлөсөн бол хоёрдугаар раундын тоглолтод хоёр тамирчны хэн хэн нь оноо авсангүй. Улмаар тоглолт 5:2 харьцаагаар манай тамирчны ялалтаар өндөрлөснөөр боксын ОУХМ П.Сэрдамба Бээжингийн олимпийн наадмаас хүрэл медаль хүртэх болзол хангалаа. Дашрамд сонирхуулахад, П.Сэрдамба эхний тойрогтоо Угандагийн тамирчин Роналд Серугог 9:5 харьцаатай, хоёрдугаар тойрогт АНУ-ын Луиз Янезтай тулалдаж, 8:7 харьцаагаар буулгаж авснаар хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон билээ. Ийнхүү Бээжингийн олимпийн рингэнд өрсөлдсөн манай ширэн бээлийтнүүдээс хоёр тамирчин олимпийн наадмын хүрэл медалийн болзол хангаад байна.
Үргэлжлэл...



“Бээжин-2008” зуны 29 дэх удаагийн олимпийн наадмын боксын 57 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол улсын тамирчин З.Энхзориг олимпийн рингэнд хоёр дахь тулаанаа хийлээ. Тэрбээр өдгөө 22 настай 2008 оны Пан Америкийн аварга Кубын боксчин Идел Торриенттэй өрсөлдөж, ялагдав.



